"Сэлбэ" зуслан сүүлийн элсэлтэндээ бүртгэж байна.

СЭЛБЭД СЭТГЭЛ ОЮУНАА ОЧСОН ХҮҮХЭД БҮР СЭЛБЭЖ БАЙНА
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан, Монголын Маркетинг Менежментийн хүрээлэн, Сэлбэ зуслан хамтран “Хойчийг залгамжлагч” хүүхдийн амралт, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:
“Dr. English” англи хэлний хагас вакум сургалт, “Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт” болон зуслангийн бусад хөтөлбөрүүдийг 7 хоногийн турш цогцоор нь авах боломжийг олгож байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр сертификат, “Өсвөрийн Түүчээ” бүлгэмийн гишүүний үнэмлэхийг гардах бөгөөд Илтгэх урлагийн “АГГОН” цогц сургалтанд 50%-ийнонцгой хөнгөлөлт, "Dr. English" англи хэлний сургалтанд бүтэн жилийн турш 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийг давхар олж авах юм. Хөтөлбөрийн хүрээнд "Сэлбэ" зуслангийн хүүхдийн сүүлийн 2 ээлж 2010.07.24-нд 5 ээлж, 2010.07.31-нд явна.
Хөтөлбөрийн хаалт: 2010 оны 09 дүгээр сарын 09-ний 17:00 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркад болно. Хаалтын үеэр зусланд амарсан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт болон бусад хүндэтгэлийн арга хэмжээ зохиогдох юм. Зуслангийн болон сургалтын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээс үзнэ үү!
Аймаг дүүрэг бүрийн хүүхэд, залуучууд вэб сайттай боллоо.
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан нь “хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө” алсын хараанд чиглэсэн 0:9 хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Тус хөтөлбөрийн нэг болох Мэдээллийн 0:9 хөтөлбөрийн 2010 онд аймаг, дүүрэг бүрийг вэб сайттай болгох зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд HICP ХХКомпани 21 аймаг 9 дүүргийн вэб сайтыг хийж өгөхөөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус вэб хуудсыг зуны туршид хийж 9 сард залуучууддаа өргөн барих бөгөөд вэб хуудаст орж үзэхийн тулд өөрийн орон нутгийн нэрийг бичээд www.аймаг/дүүргийн нэр.info гэж бичихэд л хангалттай юм. Жишээ нь: www.bayangol.info, www.bulgan.info, www.mongolias.info
Энэ вэб сайтыг HICP ХХК нь үнэ төлбөргүйгээр хийж, хүүхэд, залуучууддаа өргөн барьж байгаа бөгөөд бүх вэб сайтын аюулгүй ажиллагааг хангах, хөгжүүлэгч /админ/-дийг сургаж бэлтгэх, гарын авлага бэлтгэх зэрэг ажлыг хариуцан хийх бол Хөгжлийн Түүчээ сангаас дээрх вэб сайтыг хөгжүүлэх, байнгын мэдээ, мэдээллээр хангах ажлыг хариуцах юм.
Хуудас 33-с 2














