"ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ" САН

“ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” МАНЛАЙЛЛЫН ЦОГЦ СУРГАЛТ 11-Р САРЫН 16-НД ЭХЭЛНЭ.
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сангаас өөртөө  итгэлтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн, ирээдүйд улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц, дэлхийд өрсөлдөх чадвартай манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх зорилгоор 2011 оны 4-р сарын 23-аас 5-р сарын 2-ны өдрүүдэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч эмэгтэйчүүд, сургагч багш нараар дамжуулан боловсролын байгууллагуудад заагддаггүй ур чадваруудыг олгох “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД”  манлайллын цогц сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Тус сургалтыг төгссөн түүчээ эмэгтэйчүүд маань өөрсдийн санаачлагаар “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж чуулганы үр дүнд “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмийг байгуулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулан амжилттай ажиллаж байна.

Энэ удаад Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан маань “Оюуны Түүчээ” академиар дамжуулан “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД”  манлайллын цогц сургалтыг 2011 оны 11-р сарын 16-аас 28-ны өдрүүдэд “Sky plaza”-гийн Тэнгэрийн цаг танхимд 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус сургалтанд төр нийгмийн түүчээ болсон манлайлагч эмэгтэй сургагч багш нар сургалтанд хамрагдах бүсгүйчүүддээ зориулан өөрсдийн зүгээс чадварлаг хичээлүүдийг бэлтгэсэн. “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД”  манлайллын цогц сургалт-нд хамрагдсан түүчээ эмэгтэйчүүд маань сургалтын төгсгөлд “Хөгжлийн Түүчээ” сангийн дэргэдэх “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмийн гишүүнээр элсэж нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, шинэ чадварлаг хамт олонтой болох боломж нээгдэнэ.

“ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД”  МАНЛАЙЛЛЫН ЦОГЦ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтын зорилго:

Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч эмэгтэйчүүд, сургагч багш нараар дамжуулан боловсролын байгууллагуудад заагддаггүй ур чадвар, мэдлэг олгож эерэг хандлагатай залуу үеийн Түүчээ эмэгтэйчүүдийг бэлтгэхэд оршино.

Сургалтын хамрах хүрээлэл:

Аж ахуй нэгж, Олон нийтийн байгууллага, клуб, зөвлөлийн удирдагч, манлайлагч эмэгтэйчүүд зэрэг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл бүхий бүх бүсгүйчүүд хамрагдах боломжтой.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

БАГШ НАРЫН НЭРС

ТАНИЛЦУУЛГА

1.

Д.БАЯНДАЛАЙ

ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ Сэрүүлэг ДС-ийн Эрдмийн   зөвлөлийн дарга, ЭЗ-ийн ухааны доктор, профессор, шилдэг илтгэгч

2.

Д.ОЮУНХОРОЛ

МАНЛАЙЛАЛ Улсын Их Хурлын гишүүн, “Нийгмийн Ардчилал”   Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч

3.

Н.СУВД

ХАТАН УХААН Төрийн соёрхолт, Ардын жүжигчин,

СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн захирал

4.

Ц.ОЮУНГЭРЭЛ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО

Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн

5.

Р.АМАРБАЯСГАЛАН

БҮТЭЭМЖИЙН УДИРДЛАГА

“Хонгорын Түүчээ” ТББ-ын Тэргүүн

6.

Д.ЭРДЭНЭТУЯА

ХАНДЛАГАА ТОДОРХОЙЛОХ

Хүүхэд, залуучуудын гоо зүйн хөгжлийн Эра төвийн   захирал

7.

Б.БАТЦЭЦЭГ

ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ Мөнхийн-Үсэг группын ТУЗ-ийн дарга, “Нийгмийн Ардчилал” МЭХ-ны Дэд   ерөнхийлөгч

8.

Ц.ГАРАМЖАВ

УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ? “Монполимет” группын Ерөнхий захирал, Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан

9.

О.ЗАЯА

БИЗНЕСТ ЭМЭГТЭЙЧҮҮД Бизнес эрхлэгч   эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Алтан шагай группын захирал

10.

С.ОДОНТУЯА

ЭҮҮЛ АМЬДРАЛ “Иргэн та баялаг” сангийн Тэргүүн, НИТХ-ын Тэргүүлэгч, ЭМ-ийн Сайдын   зөвлөх

11.

Б.НАРАНГАВАА

ҮНЭ ЦЭНЭ Дөл голомт  ХХК-ний захирал

“Түүчээ Эмэгтэйчүүд” бүлгэмийн Тэргүүн

12.

Б.ОЮУНЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨРИЙН ХУВААРЬ БА ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА

УБДС-ийн Гэр бүл судлалын Тэнхимийн эрхлэгч доктор

13.

Д.ГАНТУЛГА

ИЛТГЭХ УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ “Нийгмийн   Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шилдэг лектор

14.

Ц.ОЮУНБИЛЭГ

СТРЕСС МЕНЕЖМЕНТ Оюуны Түүчээ академийн сургагч багш сэтгэл зүйч,  МУБИС-ын сэтгэл судлалын магистр

15.

Г.БАТДОРЖ

БАГААР АЖИЛЛАХ УР ЧАДВАР

“Оюуны Түүчээ” академийн Захирал

Сургалтын  бүртгэл:

2011 оны 11 дүгээр сарын 1–ний өдрийн 10:00 цагаас 11–ний өдрийн 13:00 цаг хүртэл   ESP төв “Оюуны Түүчээ” академийн байранд явагдана.

Бүрдүүлэх материал:

2% цээж зураг, ажлын байрны эсвэл сургуулийн тодорхойлолт, төлбөр

Сургалтын төлбөр: 100 000 төгрөг\

Сургалт явагдах хугацаа:

2011 оны 11 дүгээр сарын 16 – ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ний өдрийг дуустал “Sky plaza”-гийн Тэнгэрийн цаг танхимд /Чех элчин/

Ажлын өдрүүдэд 17:00-20:00

Амралтын өдрүүдэд 14:00-17:00 цагуудад хичээллэнэ.

Амжилттай төгсөгч бүрт:

Манлайлагч эмэгтэйчүүдийн  “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмд элсэх эрх,

Манлайлагч эмэгтэйчүүдийн  ТҮҮЧЭЭ БАТЛАМЖ  /“Хөгжлийн Түүчээ” сан, “Оюуны Түүчээ” академийн тамга, сургагч багш нарын хичээлийн сэдэв, гарын үсэг бүхий/ гардуулна.

Нэмэлт мэдээлэл авах:

Цахим хуудас: www.tuuchee.org Утас: 5009 0910, 8806 9516, 8867 0975

Зохион байгуулагч:

“Хөгжлийн Түүчээ” сан

“Түүчээ эмэгтэйчүүд” бүлгэм

“Оюуны Түүчээ” академи

Ивээн тэтгэгч байгууллага:

“МОНПОЛИМЕТ” групп

МОНГОЛ ОЮУТАН
Ялаа дүнгэнэн  ниснэ, ядаргаатай багш самбарын өмнө чалчина. Юу ярьж байгааг нь ерөөсөө  ойлгохгүй юм. Бас ойлгохыг ч хүсэхгүй. Ер нь надад хэрэг болох биш дээ.  Цонхны цаанаас нар төөнөхөд толгой өвдөнө /Өчигдөр олдсон дээр нь гээд  жийхан пиав ууснаас нь болж шартаж буй ая нь юм байх даа хорвоо/.  Зэрэгцээд гэдэс базалж дотор эвгүйрхэнэ /Өглөө сургуулийн гуанзанд идсэн  тефтелээс л болж байх шиг/. Би бол өөрийгөө хичээлийн хажуугаар хөгжиж  цэнгэх ёстой Монгол оюутан гэж боддог л доо. Энэ байдалдаа өөрийгөө  зөвтгөх шалтаг маань гэвэл миний хөгжлийн төлөө биш намайг мөлжихийн  төлөө байдаг боловсролын тогтолцоонд нь тааруулж аав ээжээсээ  шаардлагатай мөнгийг нь салгаж сургууль, багш нарт өгсөн байхад л төгсөх  хорвоо гэж боддог.

Баарны гэрэлд бүжихдээ хичээл биш пиав  боддог, Баанны өрөөнд байхдаа шалгалтандаа яаж тэнцэхээ биш багшдаа  хэдэн төгрөг өгөхөө боддог би. Ном уншихаар нойр хүрдэг, номын санд  орохоор охидууд нүдэнд тордог л доо. Дэвтэрээ хичээлээр чимсэнээс илүү  дэгжин биеэ хувцсаар чимбэл би онц сурдаг /санаа дагаад/. Багш нар маань  хийснээсээ илүү хуулсан чинь засахад амар хялбар байдаг гэж надад  зөвлөдөг л дөө тэр нь ч зөв. Нэг сонин дурсамж – Хэд хоногийн өмнө  Оюутны зөвлөлд байдаг ангийн найзаа дагаад давтан шалгалт энээ тэрээ  гэсэн лоозонтой оюутны жагсаалд хичээл дээр сууснаас илүү сонирхол  татхаар нь тугных нь ишнээс бариад зогсцон чинь ТВ-р гараад од боллоо.  Ангийн багш өрөөндөө дуудаад үглэнэ. “За хүү минь хоёулаа аятайхан шиг  байж байгаад /Чи хичээлээ хуулаад би дүнгээ тавиад, мөнгөө өгч авалцаад/  төгсөе айн улстөрч болох гэж яараад яахав хүү минь цаана чинь ээкс  мээкс гэдэг хүн байгаам бишүү. Холхон яв айн” гэдийн байна. Би гайхлаа.

За ямарч л байсан намайг Амараа гэдэг би Монгол оюутан.

2.  Ялаахан дүнгэнэн ниснэ ядаргаатай Амараа хичээл үймүүлж аавынхаа авч  өгсөн айфоноо гайхуулан онгирно. Ангийн багш түүний орилохыг давж ярих  гэж хичээж ядна зайлуул. Зав ердөө гарахгүй юмаа /Зориг сангийн  тэтгэлэг, Голомтын тэтгэлэг, Ерөнхийлөгчийн цалин энэ тэрд орох санаа  байдаг/. Би ч мөнгөтэй бол олон зүйлийг шийдвэрлэж чадна л даа зайлуул.  Байна уу? Яасан гэнээ? Зоригийн тэтгэлэгт тэнцсэн гэнээ яасан гоё юм бэ.  Гол нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдогийг үнэлсэн гэнээ. Аан  тэгнээ манай “Сэтгүүлч оюутны клуб” сайн ажиллаж байгаа л даа. Энэ  мэдээг сонсоод “Оролдлого сайт оройд нь”, “Сонссоноо мартдаг, Харсанаа  санадаг, ОРОЛЦСОНОО СУРДАГ” гэдэг үгийг жинхэнэ утгаар  нь ойлголоо доо. Би сурахынхаа хажуугаар найзуудтайгаа сургууль дээр  мэргэжлийн  дагуу клуб сонирхлоороо байгуулсан  түүнийхээ ачаар олон юм  сураад л, жаахан онц сураад л байж байна. Би өөрөө сайн сурч зорилгодоо  хүрэхийн төлөө хичээхгүй бол хөгшин аав ээж хоёр минь намайг ажилд  оруулж өгч чадахгүй, утас, машин авч өгч чадахгүй. Тийм учир би өөрөө  хичээх ёстой оюутан. Дотуур байрандаа өрөө хэсч амжихгүй хичээлээ  давтдаг. Намайг хэнхэг гэж бусад маань хэлдэг мөртлөө хуулах болохоороо  гавал найзаа гэж саймширна. Миний ганц ойлгодоггүй юм энэ. Зарим үед би  багшаасаа илүү юм мэддэг юм шиг санагдана /Үнэхээр ч дээд болоьсролын  салбарт байдаг л асуудал/. Нэг баяртай мэдээ дуулгахад- Нэг өдөр намайг  тэнхимийн эрхлэгч өрөөндөө дуудлаа. “За охин минь чи хичээлдээ сайн  байна. Чам шиг мундаг сэтгүүлч Монголд олноороо хэрэгтэй байгаа гэдгийг  нөгөө шифийн харилцаатай Герман нөхдүүд ойлгосон байнаа. Тэгэхээр чи  бэлтгэлээ базааж бай ирэх хавар төгсөөд Герман явж сурна шүү охин минь  жаахан мөнгө л хэрэг болох вий”. Би гайхах, баярлах, айх /Хэдэн төгрөг  хаанаас яаж олноо/ зэрэгцлээ гэж. Над шиг өөрийн болон улс орныхоо  ирээдүйн төлөө хичээн эрмэлзэж суралцдаг мөртлөө мөнгө санхүүгийн  боломжгүйгээс болж хүсэл мөрөөдөлдөө хүрч чадаагүй хэдэн оюутан байдаг  болоо /тэгсэн мөртлөө чадварлаг/. Оюутнууд бид нийгмийн идэвхи оролцоо  дүүрэн байснаар хөгждөг юм байна.

За ямарч л байсан намайг Мандахаа гэдэг би Монгол оюутан.

Хүсэл тэмүүлэл дүүрэн, зорилгодоо үнэнч золбоолог Монгол оюутнуудаа дэмжье…

ДАРАА НЬ ЧИ …
Тэр цэв хүйтэн, харанхуй, гүн ус руу унаж байна. Хүлүүлчихэж хөдөлж чадахгүйгээр, нүдээ боолгочихож харах боломжгүйгээр.

Тэр яагаад ус руу унах болсон бэ?

Хэдхэн  хоногийн өмнө тэр найзаасаа урвасан бас хийсэн бүтээсэн зүйлийг нь  үгүйсгэсэн, найзынхаа алдаа дутагдлыг болон бусад хэлж боломгүй зүйлийг  нь таньж мэдэхгүй хамаа намаагүй муулан хараалын үгээр утаж өгсөн.  Эргээд уулзахгүй юм шиг, нүүр тулахгүй юм шиг, нүд рүү нь эгцэлж  харахгүй юм шиг бас мөрийг нь түшиж итгэлээ хуваалцахгүй юм шиг л  байсан. Тэр хэтэрхий бардам байсан.

Тэр яагаад муулах болсон бэ?

Өөрийг  нь тойрон хүрээлэн байгаа танихгүй хүмүүст өөрийгөө хүчтэй, мэдлэгтэй  гэдгээ харуулах гэж өөрийгөө дөвийлгөн найзаасаа илүү гэдгээ мэдрүүлэх  гэж худлаа ярьсан бас муулсан. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд яагаад ч юм  найз нь өөрөөс нь түрүүлж яваа байх шиг нөлөөллийн хувьд илүү ч юм шиг,  хүмүүсийн хандлага түүнд төвлөрч байгаа юм шиг санаа нь дагаад. Гэвч тэр  өөрийгөө найзаасаа илүү гэж боддог. Магадгүй зарим талаараа тэр нь  үнэн. Тэр найздаа шаралхсан үүнийг ухаалгаар хүлээж авч чадаагүй. Тэр  сул дорой…

Хэдэн өдрийн дараа буюу тэр өдөр

Ажлынх  нь хаалгыг татаад инээмсэглэн анд минь хэмээн ороход хэдхэн өдрийн өмнө  найзыгаа газар дор ортол нь муулж байхад чихээ тавин сонсож байсан  хүмүүс найзтай нь халуун яриа өрнүүлээд хэзээний дотно хүмүүс шиг халуун  дулаан яриа өрнүүлэн байх аж. Эвгүй сэтгэгдэл төрнө. Нуруугаар нь хүйт  даана. Хөл нь чичирнэ. Энэ үед найз нь түүнийг тэнгэрт тултал нь магтаж,  бахархаж байх авай. Энэ үед л тэр цэв хүйтэн, харанхуй, гүн ус руу  нүдийг нь харанхуйлан, хөдөлгөөнийг нь хүлэн живүүлнэ. Тэр яаж ч  чадахгүй, юу ч хийж болохгүй хэтэрхий оройтсон байна. Хийсэн үйлдэлдээ  харамсах болно.

Гэвч түүний найз үүнийг хэзээ ч  мэдэхгүй. Тэд бас найзад нь хэлэхгүй. Харин тэд түүнийг хэзээ ч сайн  сайхнаар үнэлэхгүй харин ч найзыгаа хэрхэн дүгнэж муулж байсан түүгээр  нь л дүгнэнэ. Энэ бол хатуу үнэн. Муулж хэлсэн үгс чинь чамайг  хөдөлгөхгүй хүлэх болно. Гаргасан зан чинь чиний нүдийг харанхуйлна. Энэ  үед тэр хүйтэн ус руу найзынхаа болон хэн нэгний буруугаас биш зөвхөн  өөрийнхөө буруугаас болж унана. Тэр найзаасаа илүү чадварлаг боловч  найзынхаа төлөө гэсэн сэтгэлээр, ухаанаар дутмаг юм.

Хэзээ ч, хаана ч, хэнд ч, яаж ч байсан найзыгаа бүү муулж бай. Тухайн  үед найзыгаа газар дор ортол нь муулж байсан тэр хурц үгс чинь хэзээ  нэгэн цагт чиний тархинд сум болон зоогдоно гэдгийг дээрхээс ойлгосон  байх. Шаардлагатай бол, таалагдахгүй бол нүүрэн дээр нь хэлчих. Үүнийг  ойлгохгүй бол ус руу дараа нь чи …

Найз руугаа очихгүй удах тусам түүнийг чиглэх зам дээр бут сөөг ургаж бүдгэрдэг гэнэ.

Bachka

УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ 9-р сарын 23-нд эхэлнэ
“Оюуны Түүчээ” академи, “Нийгмийн Ардчилал” МОХ-той хамтран шилдэг, чадварлаг залуу багш нараас бүрдсэн “УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ”-ыг оюутан залуучууддаа зориулан 70%-ийн хөнгөлөлттэйгээр амжилттай зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Өмнөх сургалтууд 2010, 2011 оны 3-р саруудад амжилттай зохион байгуулагдаж нийтдээ 500 орчим оюутан сургалтанд хамрагдаж ТҮҮЧЭЭ бүлгэмийн гишүүнээр элсэж “Хөгжлийн Түүчээ” сангийн үйл ажиллагаа бүрт идэвхи санаачлагатай оролцож авъяас чадвараа тасралтгүй хөгжүүлсээр байна.

“УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ”-ын давуу тал шилдэг, чадварлаг, туршлагатай залуу багш нар хамтран олон төрлийн ур чадварын мэдлэг, мэдээллийг богино хугацаанд чанартай хүргэдэгээрээ онцлогтой бөгөөд сургалтанд хамрагдсан оюутан залуучууд практик дадлагуудыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулах хичээл заадаг юм. Мөн сургалтанд хамрагдсан оюутан залуучууд шинэ үеийн “ТҮҮЧЭЭ БАТЛАМЖ” /Түүчээ батламж нь бүх багш нарын гарын үсэг, хичээлийн цаг, кредит бүхий бөгөөд суралцагч гадаадын их, дээд сургуульд элсэн орох, тэтгэлэгт хамрагдах зэрэгт хамгийн шаардлагатай баримт бичгүүдийн нэг боллж таныг дээрхи ур чадваруудыг эзэмшсэн гэдгийг гэрчилнэ./ гардан авч ТҮҮЧЭЭ  бүлгэмийн үндсэн гишүүнээр элсэж “Хөгжлийн Түүчээ” сан, Түүчээ бүлгэм, “Оюуны Түүчээ” академиас зохион байгууулдаг бүхий л хөгжлийн арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болохоос гадна олон олон чадварлаг, хөгжих хүсэл эрмэлзлэл бүхий найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлэх боломжтой.

“УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ СУРГАЛТ”-ын нийт үнийн дүн 130 000 /зуун гучин мянган/ төгрөг бөгөөд энэ сургалтын үнийн дүнгээс 70% хөнгөлж 40 000 төгрөгөөр суралцах боломжийг “Оюуны Түүчээ” академи, “Нийгмийн Ардчилал” МОХ-оос нийт оюутан залуустаа болгож байна. Гэхдээ 70%-ийн хөнгөлөлт нь 2011 оны 09-р сарын 23-ний 13:00 цагт хүртэл үргэлжлэх бөгөөд сургалт тус өдрийн 16:00 цагт эхэлнэ. Сургалтанд бүртгүүлэхийг хүссэн оюутан залуучууд Сургуулийн тодорхойлолт болон цээж зураг сургалтын төлбөрийн хамт СБД-ийн 8-р хороо буюу 64-р дэлгүүрийн урд талд байрлах ESP төв Оюуны Түүчээ академийн байр 102 тоотод бүртгүүлнэ. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 5009 0910, 8809 3296 дугааруудаас лавлаарай.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, БАГШ НАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1. ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ ХАНДЛАГАА ТОДОРХОЙЛОХ

“Хөгжлийн Түүчээ” сангийн Тэргүүн Х.ЭНХБАТ

2. СТРЕСС МЕНЕЖМЕНТ Либериал Эмэгтэйчүүдийн

Оюуны сангийн менежер, Сэтгэл судлаач Ц.ОЮУНБИЛЭГ

3. ИМИДЖЭЭ БҮРДҮҮЛЭХ

ХААИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн М.ГАНХҮЛЭГ

4. ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦАХ НЬ

“Хонгорын Түүчээ” ТББ-ын Тэргүүн Р.АМАРБАЯСГАЛАН

5. ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

“Нийгмийн Ардчилал” МОХ-ны Нарийн бичгийн дарга П.БААСАНДУЛАМ

6. АЛСЫН ХАРАА Монгол Ардын Намын

УЗ-ийн ХЭГ-ын ОНБ хариуцсан зохицуулагч Д.ЗОЛБОО

7. БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР

“Оюуны Түүчээ” академийн Захирал Г.БАТДОРЖ

8. Эссе; TOEFL, IELTS; Ярилцлага: АМЖИЛТАНД ХҮРЭХ АРГУУД

Монгол Ардын Намын хүний нөөцийн ажилтан Т.Аюурсайхан

9. Ой тогтоолт ба Унших хурдаа  хөгжүүлэх

“MEGA MIND “ клубын Тэргүүн Э.УУГАНБАЯР

10. ХАРИЛЦААНЫ ДАНСАА ЗУЗААТГАХ НЬ

“Нийгмийн Ардчилал” МЗХ-ны зохицуулагч Ү.ОЮУНЗУЛ

11. ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ

Түүчээ бүлгэмийн Тэргүүн Б.ЛХАМСҮРЭН

12. ОЮУТНЫ ОРОЛЦОО БА ХӨГЖИЛ Монголын Оюутны Холбооны

Ерөнхий нарийн бичгийн дарга Н.БЯМБАГЭРЭЛ

13. ИЛТГЭЛ, ЭССЭ ҮР ДҮНТЭЙ БИЧИХ

“Оюуны Түүчээ” академийн Тэнхимийн эрхлэгч  Ж.УЧРАЛ

14. ИЛТГЭХ УРЛАГ БА ХУВИЙН МАНЛАЙЛАЛ “Нийгмийн Ардчилал”

МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.ГАНТУЛГА

СУРГУУЛИАРАА БИШ СУРСАН ЭРДМЭЭРЭЭ ГАЙХУУЛЦГААЯ
Зуны хэдэн сар нам  гүмхэн байсан Улаанбаатарын гудамж амь орсон мэт хүүхэд, залуучуудын  инээд хөөр, баяр баясгалантай харцаар чимэгдэх боллоо. Энд тэндхийн  цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурийн дэргэд залуучууд цуглачихсан  элдвийг ярилцан инээлдэнэ. Бодвол шинэхэн оюутнууд л найз нөхдөөрөө  цугларан ямар сургуульд яаж орсоноо ам булаалдан ярилцацгааж байх шиг.  Тэднийг жаахан ажиглавал зарим  нь чанга дуугаар инээд хөөр болон  ярилцаж байхад зарим нэг нь дуу муутайхан бусдын амыг харан  мушилзана.  Бодвол тэд элссэн сургууль, сонгосон мэргэжилдээ сэтгэл дундуур байгаа  бололтой.

Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхолыг үл  харгалзан өөрсдийнхөө хүслийн дагуу хүүхдүүддээ мэргэжил сонгодог.  Хүүхэд нь улсын сургуульд орж хүссэн мэргэжлээр нь сурч чадахгүй бол ар  өврийн хаалга хайж татсаар өчнөөн мөнгө төгрөг заран байж хүүхдээ  сонирхоогүй мэргэжлээр нь сургаж орхидог. Мөн зарим хүүхдүүд улсын нэр  хүндтэй их дээд сургуулиудад суралцах хүсэлдээ автан өөрийнхөө  сонирхоогүй мэргэжлийг сонгон тэдгээр сургуулиудад элсэн ордог тохиолдол  цөөнгүй байна.

Улсын хэмжээнд жилд дунджаар төрийн болон  төрийн бус их дээд сургуулиудад 35-40 мянган оюутан элсэн суралцаж, мөн  тэр хэмжээний мэргэжилтнүүд их, дээд сургуулиа төгсөж ажлын байран дээр  өрсөлддөг. Гэвч тэдний дөнгөж 40 хувь нь л мэргэжлээрээ ажиллах  боломжтой байдаг. Тиймээс дээрх тохиолдлоор  хүсээгүй мэргэжлээрээ   суралцсан залуус сургуулиа төгсөөд ихэнхдээ мэргэжлээрээ ажилладаггүй.  Тэдний нэг хэсэг нь жил алдаж дахин сургуульд суралцаж, нөгөө хэсэг нь  ажилгүй суух, хувиараа ажил эрхлэх юм уу эсвэл мэргэжлийн бус ажил  хийдэг.

Ийм жишээ миний эргэн тойронд ч цөөнгүй харагдана.   МУИС-ийн Хуулийн ангийг төгссөн найз маань Нарантуул дээр наймаа хийж  байна. Харин ШУТИС төгссөн залуу таксинд халтуур хийж, МУБИС төгссөн хүн  дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байх жишээтэй.

Дөрөв, таван жил  мөнгө төгрөг, цаг заваа үрэн байж сурч сургуулиа төгсөөд эзэмшсэн  мэргэжлээрээ ажиллаж сурсан зүйлийнхээ үр нөлөөг харахын оронд таксины  жолооч, дэлгүүрийн худалдагч, захын наймаачин, баарны зөөгч хийхийг  хүсэхгүй байгаа бол шинээр оюутан болж байгаа залуус маань сурах  сургуулиа сонгохоосоо өмнө суралцах мэргэжлээ зөв сонгох нь хамгийн  чухал юм.

Ер нь улсын байна уу, хувийн байна уу ямар сургуульд  элсэж орсон нь чухал биш харин сонгосон мэргэжилдээ дуртай байх нь л  хамгийн чухал юм. Хувь хүн хүсэл сонирхолтой байж өөрийгөө дайчлан  аливааг сурч мэдэх нь л чухал болохоос,  ирээдүйн амжилт бүтээлийн чинь  эхлэл нь нэр хүндтэй сургууль биш харин сурсан эрдэм мэдлэг чинь юм. Нэг  ийм үг байдаг даа  “Хэрэв чи өөрийгөө дайчлан хичээн эрмэлзэхгүй бол  мянган сайн багшийг сольсон ч чи эрдэм сурахгүй ээ”  гэж  нэгэн алдартай  сурган хүмүүжүүлэгч хэлсэн байдаг нь бас ортой үг дээ. Улсын нэртэй их  сургууль төгссөн байлаа ч мэргэжилдээ сонирхолгүй, чадваргүй бол хувийн  сургууль төгссөн ч мэргэжилдээ дуртай, чадварлаг хүний өмнө нь зогсож  чадахгүй шүү дээ.

БААТРУУД БААТРАА ХҮНДЭЛДЭГ …
Та нар яагаав үзсэн л байх ихэвчлэн Жэт Ли-гийн тоглосон кинон дээр гардаг даа 2 тулааны мастерууд бие биендээ уул мэт харилцан хүндэтгэл үзүүлэ ууж сэтгэлээр ойлголцдог доо. Санаж байна уу.  Ер нь анзаараад байхнээ дорнын утга агуулгатай кинон дээр л ихэвчлэн иймэрхүү сюжэт гардагтай санал нэг байгаа байх.

Юу хэлэх гээд байна вэ? гэхээр Баатрууд баатраа хүндэлдэг  дорнын агуу соёлын талаар хэдэн зүйл хуваалцаж үүнтэй ижил зүйлийг хийж бүтээх оргилуун эрмэлзлэлээр дүүрэн яваа залуустаа уриалах гэсэн юм даа.

Баатрууд баатраа хүндэлдэг. Их үйл хэргийг бүтээх хүн их үйл хэргийг бүтээх хүнийг хүндэтгэдэг.

Сав шим ертөнц маань агуу зүйлээр олон байдгийн ижил асуудал, шинэ санаагаар дүүрэн байх. Үүний утга нэгэн адилаар нэг хүмүүн олон төрлийн асуудал нэг бүрийг ганцаар шийдвэрлэж их үйл хэргийг гүйцээж чадахгүй харин ч хамтын нөхөрлөл зүтгэлээр их үйл хэргийг гүйцээх учраас хэзээ нэгэн цагт хамтран зүйтгэж салбар бүрт амжилт гаргах эх дэлхий, хүн төрөлхтөний төлөө гэсэн нэгэн үеийн залуусаа харилцан хүндэтгэе.

Ер нь яагаад хүндэтгэх ёстой гэж?

Ер нь яагаад хүндэтгэх ёстой гэж? Сурсан зангаараа өрсөлдөөд л боломж гарвал зорьж, тэмүүлж буй зүйлийг нь нураах тал дээр анхаарал хандуулаад явж болно л доо. Хэн нь хэнийгээ үзээд л магадгүй газрын мухарт, муугийн туйлд хүрсэний дараа л сэтгэл амардаг Солонгон улсын хэн нэгэн /Солонгосын олон ангит сериалууд дээр гардаг шиг/ байж болох л байх. Гэвч тийм зүйл боддог, сэтгэдэг, хийдэг нөхдүүд бол Их хүн биш л дээ. Харин ч жижгийн жижиг нөхдүүд байхгүй юу. Зөвхөн өөрийгөө бодож явдаг, хэн нэгнээр гар хөлөө хийж хүний гараар могой бариулж, муу муухай үйл хэргээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж явдаг жижигхэн хэн нэгэн. /Яагаад хэн нэгэн гэж хэлж байна вэ гэхээр хэдийгээр хэн нэгнийг хэлэх боломжгүй ч хэзээ нэгэн цагт хэн нэгэн энэ замыг эрт оройгүй сонгох учраас л тэр. Сонгосон ч их үйл хэргийг бүтээх хэн нэгэнд ялагдах нь тодорхой байдаг эрт эдүгээгийн олон түүх байдаг даа. Мөн сайн муу хоёр зүйл нийлж сав ертөнцөд оршдог жам шүү дээ. Тэгэхээр уншигч минь энэ замыг сонгосон тохиолдолд буруу л юм шиг. Хэн нэгнийг, хамтран зүтгэгчээ, найз нөхөддөө хүндлэл үзүүлэх хэрэгтэй.

Хэзээ нэгэн цагт, хаа яваа газраа, хэн нэгний мөн найзынхаа чихийг халууцуулж, замыг нь бүдгэрүүлэх муу үйлийг бүү хийж бай /Найзыгаа хэнд ч битгий муулж бай. Харин ч давуу талуудаар нь бахархан бусдад магтаж бай. Санасан бодсон зүйл байвал нүүрэн дээр нь өөрт нь хэлчих- Тэр ч бас чамайг магтана, хүндэлнэ/. Энэ үед бусад хүмүүс ч чамайг ярьсан зүйлтэй чинь ижилтгэж бодно.

Иш татвал

Их хүн гэдэг ганцаар торойх толгод биш алсаас сүндэрлэн харагдах их нуруудын ноён оргил байдаг. гэж ахмад хүмүүс сургахыг хичээнгүйлэн цээжилсэн билээ. эндээс үзэхэд Их хүн /Яагаад их хүн гэж байна вэ? гэхээр хэдийгээр их зүйлийг хийж эхлээгүй ч эхлүүлэх хүсэл, эрмэлзлэлээр дүүрэн яваа хэнийг ч бай их хүн хэмээн хүндэтгэн нэрийдэх нь зүйн хэрэг/  гэдэг ганцаараа их үйл хэргийг бүтээдэггүй гэдгийг ямар ч нөхөр ойлгох буй за. Мөн эрт эдүгээгийн олон л түүхэнд хүн төрөлхтөний аж амьдралд тус дэмээ хүргэн их үйл хэргүүдийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн агуу хүн бас л ховор байх.

Чингис хаан маань 9 өрлөгтэй байсан гэх, Ардын хувьсгалын анхдагчдын нэг Д.Сүхбаатар ч анхны долоо болон бусадтайгаа, бүр ойртуулбал ардчиллын алтан хараацай нарын нэг болсон ардчилсан ерөнхийлөгч маань ч ганцаараа байсангүй хамтран зүтгэгчидтэйгээ байсан байна.

Уншигч та гайхаж байж магадгүй л юм. Энэ нөхөр чинь юун бууриа тойрсон Чингис, Д.Сүхбаатар, Ц.Элбэгдорж нарыг дурдаад байна гэж. Ер нь ямарваа нэгэн зүйлд жишээ баримт дурьдахдаа улс үндэстнийхээ түүх, уламжлалыг бахархан бичиглэж байвал мөхөс надад болон анхлан уншиж буй хүүхэд, залууст хэрэг юмуу л гэж за тэр ч яахав.

Чингис, Сүхбаатар, Чингүнжав, Аттилла, М.Л.Кинг, А.Линкольн, К.Колумб, Н.Манделла, М.Ганди зэрэг хүн төрөлхтөний түүхэнд үлгэр дууриалал болсон агуу хүмүүс  нэр алдрыг ганцаар эзэмшсэнгүй тэдэнтэй мөр зэрэгцэн их үйлийг зорьж байсан хүмүүс ч мөн адил агуу нэр алдар хүндлэлийг хүлээсэн байдаг.

Хүндлэх эхлэл

Мөн зарим зүйлийг ажиглахад эхэн үедээ өрсөлдөгчид байх авч хэн хэнийхээ хүсэл зорилго, өрнүүн тэмүүллийг хүндлэн хүлээн зөвшөөрч их үйл хэргийг эхлүүлэх замдаа ханцуй шамлан нөхөрлөсөн байдаг.

Салбар бүрт өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн олон залуучуудыг би таньдаг л даа зарим нэгнийг нь анзаараад байхад хувь хүний үзлээсээ болоод ч тэрүү? Улс төрийн намын харъяаллаасаа ч тэгдэг юмуу? Хийж бүтээсэн зүйлээрээ илүү гэдэг утгаараа ч юмуу? Нас зүсээрээ ч болдог юмуу? Хэн нэгнийгээ үл хүндлэх, магадгүй байхгүй үед нь авъяас чадвар, мэдлэг боломжийг нь дүгнэн хэлэлцэх тохиолдол гардаг л даа. /Гэхдээ хааяахан л ийм зүйл гарна л даа./

Уншигч таныг энэ мэт үйлдэл бүү гаргаасай гэж бодож байна. Сав шим ертөнц маань агуу зүйлээр олон байдгийн ижил асуудал, шинэ санаагаар дүүрэн байдаг гэж дээр дурьдсан шүүдээ. Иймийн учир энэ орчлонгийн асуудал бүрийг та ганцаар шийдвэрлэж чадахгүй учраас асуудал нэг бүрийг шийдвэрлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн бүхий хүмүүстэй нөхөрлөж хүчээ нэгтгэн их үйл хэргийг гүйцэлдүүлэхэд хэн хэндээ хүндлэл үзүүлэх нь чухал билээ.

Та хамт олноо, хамтран зүтгэгчидээ хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ

Та хамт олноо, хамтран зүтгэгчидээ хүндлэхгүй бол өөр хэн хүндлэх билээ.

Дүгнэлт

Аливаа хүн хэн нэгнээр хайрлуулъя, хүндлүүлье гэж бодож бол өөрөө хүндлэлийг түрүүлж үзүүлэх нь зүйн хэрэг гэдгийг мэддэг билээ. хүн бүрийн харилцааны хамгийн хүчтэй бөгөөд хамгийн эхний алхам бол ХҮНДЛЭЛ гэж ойлгодог.

Аливаа хүн хэдий чадалтай, ухаантай, мэдлэгтэй байлаа ч хамт олон түүнээс илүү хүчтэй, ухаантай, мэдлэгтэй байдаг шүүдээ. Тэр залуус бие биенээ харилцан хүндэтгэхэд хүч чадал, ухаан мэдлэг ундран гардаг болой.

Залуусаа ихийг хийж бүтээх оргилуун тэмүүллийг хүндэтгэе. Тэр тэмүүллийг тээж яваа залуучуудаа хүндэтгэе.

Залуучуудын өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, дэлхийн залуучуудын баярын өдөр болж байна. Өнгөрсөн хугацаанд түүхэнд болсон гайхамшигт үйл хэрэг, гайхамшигт нээлт, гайхамшигт бүтээл бүхнийг тэр л гайхамшигт хүмүүс  залуу насандаа л бий болгосон. ирээдүйд бий болох гайхамшигтай бүхий л зүйлсийг залуучууд л бий болгоно. Учир нь ах эгч нар минь, ахмад үе маань бидэнд олон зүйл бүтээж өгснөөс гадна илүү олон зүйлийг хийж бүтээх эрхэм хүндтэй үүргийг олгосон. Тийм ч учраас хүний амьдралын хамгийн чухал нандин цаг хугацаа бол залуу насны хийж бүтээх оргилуун тэмүүлэлтэй Түүчээ залуусын цаг хугацаа, улс үндэстний хамгийн чухал хэсэг бол залуучууд байдаг. Ахмад үе өнгөрсөн цаг хугацааны гэрч, өсвөр үе маань ирээдүй үеийн маань элч, харин залуучууд бид одоо цагийн, өнөөдрийн төлөөлөл юм. Балчир насандаа хүмүүжиж, өсвөр насандаа суралцаж, залуу насандаа хийж бүтээж, өтөл насандаа үр шимийг нь хүртдэг. Залуучууд та бүхэндээ залуучуудын өдрийн баярын мэнд хүргэе.

Таныг хүндэтгэсэн:  Хөгжлийн Түүчээ сан

ТҮҮЧЭЭ ЗАЛУУСЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сангаас зохион байгуулдаг залуусын зуслан цугларалт энэ удаад 2011 оны 8-р сарын 19-21ний өдрүүдэд “Цонжин болдог”-ийн цогцолбор газарт майхан цугларалт хэлбэрээр зохион байгуулагдах гэж байгаа тул залуучууд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Зохион байгуулагдах хугацаа:

2011 оны 8-р сарын 19-21ний өдрүүд

Хаана:

“Цонжин болдог”-ийн цогцолбор газар

Байгалийн нөхцөл байдал:

Голын эрэг, тал хээр, ой мод-чийглэг хөрстэй мөн бороо орох магадлалтай

Зохион байгуулагч:

ОЮУНЫ ТҮҮЧЭЭ АКАДЕМИ Хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж буй тус зуны цугларалтын хүрээнд залуучуудын сэтгэхүй, бие бялдарыг хөгжүүлэх хөгжөөнт арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцана. Үйл ажиллагааны хүрээнд оролцогчдыг багийн зохион байгуулалтаар оролцуулах бөгөөд шилдэг багийг шалгаруулна.

ХӨТӨЛБӨР

2011 оны 8-р сарын 19-ний өдөр (Баасан гараг)

13:00 Оролцогчдыг бүртгэх

14:00 Аялал

16:00 Бүлэгт хуваарилах

16:30 Хээрийн цай

17:00 Танилцах цаг (Бүлгийн ажил)

18:30 Оройн хоол

19:00 Цонжин болдог цогцолбортой танилцах

21:00 Оройн тойрог (Танилцах үдэшлэг)

23:00 Амралт 2011 оны 8-р сарын 20-ний өдөр (Бямба гараг)

09:00 Өглөөний цай

10:00 Бүлгийн ажил

11:00 Буухиа тэмцээн

13:00 Аяны зоог

15:00 “Tuuchee cup” тэмцээн

18:00 Чөлөөт цаг

19:00 Оройн хоол

20:00 Чөлөөт цаг

21:00 Оройн тойрог

23:00 Амралтын цаг

2011 оны 8-р сарын 21-ний өдөр (Ням гараг)

09:00 Өглөөний цай

10:00 Бүлгийн ажил

11:00 Түүчээгийн нэг өдөр

13:00 Өдрийн хоол

14:00 Дурсгалын зураг авахуулах

15:00 Аялал УБ

Цугларалтанд ирэхдээ анхаарах зүйлс:

• Аяны майхан

• Аяны хөнжил /Мишонк/, цагаан хэрэглэлтэй байх

• Цай, хоолны аяга, халбага, сэрээ гэх мэт

• Дулаан хувцас болон ээлжийн хувцас

• Цэвэр усны сав

• Гэрэл зургийн аппарат

• Гар чийдэн

• Цайны халуун сав

• Шүдэнз

• Эмийн сан