БИДНИЙ ТУХАЙ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ
Монгол эх орныхоо ирээдүйн удирдагч, Монголын мянга мянган залуусын Түүчээ, олон мянган хүүхдүүдийн жинхэнэ үлгэр дууриалал болсон Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих Хөгжлийн Түүчээ сан, Хонгорын Түүчээ ТББ, Дархан Түүчээ ТББ, Залуусын Түүчээ бүлгэмийнхээ нийт залуучууддаа Монголд залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 89 жилийн ой, Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе.
Энэ удаагийн Монголын залуучуудын өдөр нь НҮБ-аас зарласан олон улсын залуучуудын жилийн Монгол Улс дахь нээлтийн өдөртэй давхцаж буй нь ихээхэн онцлогтой юм. Энэ баярт өдөр бүхий л залуу хүн тэр дундаа ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй эрч хүчтэй алсын хараатай залуучуудын өөрөөрөө бахархах тэр л чухал өдөр билээ. Энэ өдөр мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээх их эрч хүчтэй хүмүүст хандаж баяр хүргээрэй. Магадгүй тэр хүмүүсийн нэг нь та тул өөртөө ч бас баяр хүргээрэй. Хөгжингүй Монголыг бий болгох үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Хүндэтгэсэн:
Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангийн Тэргүүн Х.Энхбат
Зохион явуулсан үйл ажиллагааны товч мэдээлэл.
“Ховдоо гэсэн залуусын чин сэтгэл аян” 2009 оны 2-р сард Залгамжлагч Холбоо ТББ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Хүүхдийн байгууллага, Хүүхэд, Залуучуудын ордонтой хамтран нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр зохион явуулсан. Үйл ажиллагааны хүрээнд Хүүхдийн оролцооны хамт олныг чадваржуулах сургалт, мэргэжил сонголтын лекц зохион явуулж 24 айлд хариу нэхээгүй тус зэрэг аян өрнүүлэн 5000 орчим хүн хамран ажилласан.
ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ САН
Манай байгууллага нь хүүхэд залуучуудыг оролцоог дэмжин нийгэмд үйлчилдэг байгууллага. 2009 онд үүсгэн байгуулагдаж одоогоор Дархан-Уул аймгийн “Дархан Түүчээ” ТББ, Өсвөр үе залуучуудын “Түүчээ бүлгэм”-үүдийг байгуулж www.tuuchee.org , www.bayankhongor.net, www.nalaikh.net www.darkhan-uul.net мэдээллийн сайтуудыг “0:9 хөтөлбөр”-ийн хүрээнд санаачлан хамтдаа амжилттай хэрэгжүүлж байна.
Бидний алтан мөчүүд:
· 2009 оны 1 сарын 21 - Үүсгэн байгуулагчдын хурал
· 2009 оны 04 сарын 21 - Албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
· 2009 оны 06 сарын 06нд - Олон нийтэд сангийн үйл ажиллагааг нээн танилцуулсан.
· 2009 оны 09 сарын 26-нд - ХОҮСБайгуулагуудын үйл ажиллагаанд албан ёсоор оролцож эхлэв.
· 2009 оны 11 сарын 01 нд - Анхны салбар “Дархан Түүчээ” ТББ албан ёсоор байгуулагдлаа.
· 2010 оны 01 сарын 01 нд - 0:9 хөтөлбөрийн нээлт
Алсын хараа:
Хүн бүрийн сэтгэл хангалуун амвдралын төлөө.
Зорилго:
Хүүхэд, залуусын зөв оролцоог дэмжин тэнцвэртэй хөгжлийг хангах.
Эрхэмлэх зүйл:
· Чөлөөт сэтгэлгээ—Хязгаар үгүй хөгжилийн эхлэл
· Нөхөрлөл –Илүү дутуугаа нөхсөн тэнцвэржилт
· Хэлхээ –Үндэс угсаа, өнгөрсөн ирээдүйн холбоо
Зарчим:
· Зорилго тэмүүлэлтэйд дэмжлэг үзүүлнэ.
· Үр дүнгээс бусдыг үл хүснэ.
· Нэгд бус нийтэд үйлчилнэ.
Уриа:
Таны итгэл –Бидний зүтгэл –Хамтын хөгжил
Бидний итгэл үнэмшил:
· Хүүхэд залуучуудыг зөв төлөвшүүлсэнээр улс орны ирээдүй баталгаажна.
· Бусдад чин сэтгэлээсээ туслах нь сэтгэл хангалуун амьдралын утга учир.
· Амжилт, эерэг хандлагыг урамшуулах нь бусдад тэмүүлэл, итгэл үнэмшилийг төрүүлдэг.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулсан ахмад үе, шинэчлэн сайжруулж, санаачлан бүтээхээр ажиллаж байгаа залуу үе, өөрсдийгөө таньж, мэдэн бэлтгэн байгаа дүү нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол орон илүүтэй хөгжих орон гэдэгт бид огт эргэлцдэггүй залуу үеийн төлөөлөл.
Залуус сайн дураараа эх нутаг, дэлхийн хөгжилд чиглэсэн бодлого санаачлага гарган ажиллах нь ихэсч байна. Үүнийг хэд хэдэн мянгаар үүсэн бий болсоор байгаа төрийн бус байгууллага, клубүүдээр хэмжин хэлэхэд хангалттай биз. Манай сангийн үйл ажиллагааны зарчим нэгд бус нийтэд үйлчилж, бага зардлаар бодит үр дүнд хүрэх хүсэл тэмүүллээс бүрэлдсэн. Зарчимд нийцсэн хамт олныг дэмжин хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэн ажиллана.
Бэрхшээлээс зугтсан Монголчууд, өөр орны туршлагыг хуулж, санаа авч ирээд эх орноо хөгжүүлэх хүсэлтэй Монгол залуус гадны орныг зорин өдөр бүр олон олноороо нисч, бас ирж байна. Харин эх орондоо боловсрол эзэмшин хэрэндээ мөнгө, цаг хугацаа зарсан бид яах вэ гэсэн асуултын хариултыг өгөх хэрэгтэй болдог.
Үүний хариултыг бид өөрсдийнхөөрөө хариулан түүнийхээ хирээр эх орноосоо дүнгээ авцгааж байна.
Монгол хүн бүрт нэг хүсэл бий энэ бол “Сайхан оронд амьдрах”, эх орон маань хөгжөөсэй гэсэн хүсэл юм. Хүсэл мөрөөдөл ажил хэрэг болох хүртлээ хоосон зүйл гэсэн эртний алдарт эрдэмтний үг байдаг. Хамтдаа хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгоцгооё. Монгол эх орныг Монгол залуус л хөгжүүлнэ.
Элэг нэгт ахан дүүсийн минь амьдрал бэрхшээлтэй атлаа түүнийг шийдвэрлэх боломжоор баялаг сайхан хүсэл тэмүүлэл нь бодитоор биелэл болж байхын ерөөл өргөж хамтран ажиллахыг хүсье.
ХҮНДЭТГЭСЭН:
САНГИЙН ТЭРГҮҮН Д.ГАНТУЛГА

БИДНИЙ ТУХАЙ









