Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сангаас өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн, ирээдүйд улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц, дэлхийд өрсөлдөх чадвартай манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх зорилгоор 2011 оны 4-р сарын 23-аас 5-р сарын 2-ны өдрүүдэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч эмэгтэйчүүд, сургагч багш нараар дамжуулан боловсролын байгууллагуудад заагддаггүй ур чадваруудыг олгох “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” манлайллын цогц сургалтыг амжилттай зохион байгуулсан юм. Тус сургалтыг төгссөн түүчээ эмэгтэйчүүд маань өөрсдийн санаачлагаар “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулж чуулганы үр дүнд “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмийг байгуулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулан амжилттай ажиллаж байна.
Энэ удаад Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан маань “Оюуны Түүчээ” академиар дамжуулан “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” манлайллын цогц сургалтыг 2011 оны 11-р сарын 16-аас 28-ны өдрүүдэд “Sky plaza”-гийн Тэнгэрийн цаг танхимд 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус сургалтанд төр нийгмийн түүчээ болсон манлайлагч эмэгтэй сургагч багш нар сургалтанд хамрагдах бүсгүйчүүддээ зориулан өөрсдийн зүгээс чадварлаг хичээлүүдийг бэлтгэсэн. “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” манлайллын цогц сургалт-нд хамрагдсан түүчээ эмэгтэйчүүд маань сургалтын төгсгөлд “Хөгжлийн Түүчээ” сангийн дэргэдэх “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмийн гишүүнээр элсэж нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, шинэ чадварлаг хамт олонтой болох боломж нээгдэнэ.
“ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” МАНЛАЙЛЛЫН ЦОГЦ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтын зорилго:
Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч эмэгтэйчүүд, сургагч багш нараар дамжуулан боловсролын байгууллагуудад заагддаггүй ур чадвар, мэдлэг олгож эерэг хандлагатай залуу үеийн Түүчээ эмэгтэйчүүдийг бэлтгэхэд оршино.
Сургалтын хамрах хүрээлэл:
Аж ахуй нэгж, Олон нийтийн байгууллага, клуб, зөвлөлийн удирдагч, манлайлагч эмэгтэйчүүд зэрэг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл бүхий бүх бүсгүйчүүд хамрагдах боломжтой.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
| № | БАГШ НАРЫН НЭРС | ТАНИЛЦУУЛГА |
| 1. | Д.БАЯНДАЛАЙ | ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ Сэрүүлэг ДС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, ЭЗ-ийн ухааны доктор, профессор, шилдэг илтгэгч |
| 2. | Д.ОЮУНХОРОЛ | МАНЛАЙЛАЛ Улсын Их Хурлын гишүүн, “Нийгмийн Ардчилал” Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч |
| 3. | Н.СУВД | ХАТАН УХААН Төрийн соёрхолт, Ардын жүжигчин,
СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн захирал |
| 4. | Ц.ОЮУНГЭРЭЛ | ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО
Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн |
| 5. | Р.АМАРБАЯСГАЛАН | БҮТЭЭМЖИЙН УДИРДЛАГА
“Хонгорын Түүчээ” ТББ-ын Тэргүүн |
| 6. | Д.ЭРДЭНЭТУЯА | ХАНДЛАГАА ТОДОРХОЙЛОХ
Хүүхэд, залуучуудын гоо зүйн хөгжлийн Эра төвийн захирал |
| 7. | Б.БАТЦЭЦЭГ | ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ Мөнхийн-Үсэг группын ТУЗ-ийн дарга, “Нийгмийн Ардчилал” МЭХ-ны Дэд ерөнхийлөгч |
| 8. | Ц.ГАРАМЖАВ | УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ? “Монполимет” группын Ерөнхий захирал, Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан |
| 9. | О.ЗАЯА | БИЗНЕСТ ЭМЭГТЭЙЧҮҮД Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Алтан шагай группын захирал |
| 10. | С.ОДОНТУЯА | ЭҮҮЛ АМЬДРАЛ “Иргэн та баялаг” сангийн Тэргүүн, НИТХ-ын Тэргүүлэгч, ЭМ-ийн Сайдын зөвлөх |
| 11. | Б.НАРАНГАВАА | ҮНЭ ЦЭНЭ Дөл голомт ХХК-ний захирал
“Түүчээ Эмэгтэйчүүд” бүлгэмийн Тэргүүн |
| 12. | Б.ОЮУНЭРДЭНЭ | ХӨДӨЛМӨРИЙН ХУВААРЬ БА ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА
УБДС-ийн Гэр бүл судлалын Тэнхимийн эрхлэгч доктор |
| 13. | Д.ГАНТУЛГА | ИЛТГЭХ УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ “Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шилдэг лектор |
| 14. | Ц.ОЮУНБИЛЭГ | СТРЕСС МЕНЕЖМЕНТ Оюуны Түүчээ академийн сургагч багш сэтгэл зүйч, МУБИС-ын сэтгэл судлалын магистр |
| 15. | Г.БАТДОРЖ | БАГААР АЖИЛЛАХ УР ЧАДВАР
“Оюуны Түүчээ” академийн Захирал |
Сургалтын бүртгэл:
2011 оны 11 дүгээр сарын 1–ний өдрийн 10:00 цагаас 11–ний өдрийн 13:00 цаг хүртэл ESP төв “Оюуны Түүчээ” академийн байранд явагдана.
Бүрдүүлэх материал:
2% цээж зураг, ажлын байрны эсвэл сургуулийн тодорхойлолт, төлбөр
Сургалтын төлбөр: 100 000 төгрөг\
Сургалт явагдах хугацаа:
2011 оны 11 дүгээр сарын 16 – ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ний өдрийг дуустал “Sky plaza”-гийн Тэнгэрийн цаг танхимд /Чех элчин/
Ажлын өдрүүдэд 17:00-20:00
Амралтын өдрүүдэд 14:00-17:00 цагуудад хичээллэнэ.
Амжилттай төгсөгч бүрт:
Манлайлагч эмэгтэйчүүдийн “ТҮҮЧЭЭ ЭМЭГТЭЙЧҮҮД” бүлгэмд элсэх эрх,
Манлайлагч эмэгтэйчүүдийн ТҮҮЧЭЭ БАТЛАМЖ /“Хөгжлийн Түүчээ” сан, “Оюуны Түүчээ” академийн тамга, сургагч багш нарын хичээлийн сэдэв, гарын үсэг бүхий/ гардуулна.
Нэмэлт мэдээлэл авах:
Цахим хуудас: www.tuuchee.org Утас: 5009 0910, 8806 9516, 8867 0975
Зохион байгуулагч:
“Хөгжлийн Түүчээ” сан
“Түүчээ эмэгтэйчүүд” бүлгэм
“Оюуны Түүчээ” академи
Ивээн тэтгэгч байгууллага:
“МОНПОЛИМЕТ” групп