- Хүүхэд, залуусын гурван наадаан – Unitel корпорациас залуус зориулан байгуулсан хүүхэд, залуучуудын хөгжлийн “Genius” төвтэй хамтран бөгцэг няслах, шагай шүүрэх, морь уралдах тэмцээнийг сар бүрийн 26 өдрүүдэд зохион явуулж хэвшээд байна. Наадаанд оролцохыг хүсэгчид нь Монгол үндэсний хувцас, эдлэл хэрэглэлийг авч ирсэн хэн бүхэн уг тэмцээнд оролцох эрхтэй болно. 2010 оны 01 дүгээр сарын 26 өдрөөс эхлэн сар бүр тогтмол явуулж давхардсан тоогоор 150 орчим хүүхэд, залуус оролцсон байна.
- Хойчийг залгамжлагч хүүхдийн амралт, сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан – сурагчдад шагайн наадгай тоглох хөтөлбөр оруулж, нийт амрагч хүүхдүүдэд оньсон тоглоом зааж, тэмцээн уралдааныг 4-н ээлж Сэлбэ зусланд зохион явуулсан. Уг хөтөлбөрт хамрагдсан 296 хүүхэд дээрх үйл ажиллагаанд оролцсон болно.