Хүүхэд Залуучуудын Оролцоог дэмжигч “Хөгжлийн Түүчээ Сан” 2011.06.06нд “Цагаан нуга” хүүхдийн зуслантай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба 2011.06.25-07.02ны 7 хоногийн хугацаанд “Өсвөрийн Түүчээ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан 6 сарын 15 нд Цагаан нуга зуслан дээр ажиллах Бүлгийн багш нарын шалгаруулалт болно. Бүгдээрээ идэвхи санаачлагатай оролцоорой манайхаан… Шалгаруулалт “Оюуны Түүчээ” Академийн байранд явагдана. Холбоо барих: 50090910, 96763296, tuuchee_mongolia@yahoo.com
Бүлгийн багш нарт тавигдах шаардлага:
1. Цаг баримтлах.
2. Багаар үр дүнтэй ажиллах чадвартай.
3. Хорт зуршилгүй байх.
4. Хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлдэг.
5. Хүүхэдтэй ажиллах сонирхолтой.
6. Урлаг спортын авъяас чадвартай.
7. Идэвхи санаачлагатай ажиллах.
8. Ажлын ачаалал даах чадвартай байх.
9. Ээлжийн 7 хоногийн турш ажиллах.\Чөлөө авч явахгүй байх\
