- Түүчээгийн гишүүд дуурь бүжгийн эрдмийн театр үзэх эрх гардав - Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер, үүсгэн байгуулагчдын нэг Р.Амарбаясгалан Дуурь Бүжгийн Эрдмийн театрын албан ёсны цахим хуудас www.opera-balet.mn ыг хийж гүйцэтгэн, 2010 он дуустал үргэлжлэх тоглолт бүрийг үзэх 3-н тасалбар Түүчээ бүлгэмийн гишүүдэд олгосон болно.
- HICP ХХК-ний хамт олон орон нутаг бүрт цахим хуудас Түүчээ сантай хамтран бүтээх болов – Түүчээ залуусын анхдугаар их хуралдайд оролцогч, HICP ХХК нь 2009 оны IT салбарын шилдэг байгууллага болж, хуралдайн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд info өргөтгөлтэй 31 домайн нэр авч, бүтээх ажлыг хариуцан хамтран ажиллах гэрээ үйлдэн ажиллаж байна.
- Бүтээлч Монгол Залуусаа өнгөт инээд хамтлаг дэмжиж байна – Амьддаа бие биеэнээ спонсорлоё тоглолтыг Өнгөт инээд хамтлаг 2010 оны 12 сард эхлүүлэн зохион явуулж, Хөгжлийн Түүчээ сантай хамтран ажиллаж, нийт орлогын 10 %-г хүүхэд, залуусын оролцоог дэмжих үйлсэд хандивлахаар болсон болно.