Хийсэн ажил

Өөрийн амьдралдаа эзэн болж, нийгмийн хөгжилд хөл нийлүүлэн алхах чадварлаг иргэдтэй болоход чиглэсэн хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд чиглэсэн сургалт, лекийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион явуулдаг болно.

-          Илтгэх урлагийн ахисан түвшний “Аггон” сургалт 2009 оны 11 дүгээр сарын 18 өдрөөс эхлэн 9 хоног үргэлжлэх 30 цагийн онол, арга зүй хосолсон цогц сургалтыг 9 удаа зохион явуулж 96 суралцагч амжилттай төгссөн байна. Сургалтыг дараах багш нар зохион байгуулсан:

  • Хөгжлийн Түүчээ сангийн анхны тэргүүн, үндэсний анхны шилдэг илтгэгч, илтгэх урлаг судлаач сургагч багш Д.Гантулга
  • Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер, үндэсний 2009 оны шилдэг илтгэгч, мэтгэлцэх урлагийн багш Р.Амарбаясгалан
  • Түүчээ бүлгэмийн тэргүүн, ХААИС-ийн шилдэг илтгэгч М.Ганхүлэг
  • Лебирал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн менежер, сэтгэл зүйч Ц.Оюунбилэг нар сургалтыг удирдан зохион явуулсан болно.

-          Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт – 2010 оны 05 дугаар сараас эхлэн 2 удаа зохион явуулж 210 суралцагч суралцаж төгссөн байна. Сургалтыг залуу үеийнхэнд үлгэр дууриалал болсон сургагч багш нар удирдан зохион явуулдаг болно. Үүнд:

  • Хөгжлийн Түүчээ сангийн анхны тэргүүн Д.Гантулга
  • Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер Р.Амарбаясгалан
  • Ес Эрдэм дунд сургуулийн захирал Э.Энхпүрэв
  • Лебирал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн менежер, сэтгэл зүйч Ц.Оюунбилэг
  • Монголын Нийгмийн Ажилтан оюутан, залуучуудын холбооны тэргүүн Г.Батдорж
  • Бодлогын Мэтгэлцээний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Золбоо
  • Оюун Ухааны Академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар
  • Монголын Лектор төвийн сургагч багш, судлаач С.Жавхлан
  • ХҮДС-ийн багш, нийтлэлч Г.Анхбаяр

-          Хойчийг залгамжлагч хүүхдийн амралт, сургалт, хөгжлийн хөтөлбөр – Хүүхдийн анхны пионерын Сэлбэ зуслан, Монголын Маркетинг Менеэщжментийн хүрээлэн, Доктор Энглиш сургалтын төвтэй хамтран 2010 оны сурагчдын зуны амралтаар зохион явуулсан. Хөтөлбөрт 296 сурагч хамрагдсан болно.

  • Пионерийн ахлах удирдагчаар – Хөгжлийн Түүчээ сангийн анхны тэргүүн Д.Гантулга, хоёрдахь тэргүүн Х.Энхбат, Монголын Нийгмийн Ажилтан Оюутан Залуучуудын Холбооны тэргүүн Г.Батдорж, Түүчээ бүлгэмийн Бүлгэмийн зөвлөлийн гишүүн Б.Лхамсүрэн нар ажиллаж.
  • Бүлгийн удирдагч багшаар - Түүчээ бүлгэмийн тэргүүн М.Ганхүлэг, Бүлгэмийн зөвлөлийн гишүүн Б.Лхамсүрэн, Ж.Учрал, Шинэбаяр, Г.Цэрэндаш болон бүлгэмийн гишүүн Ууганбаатар, Сүрэнхорлоо, ИЗИС-ийн оюутан Цолмонтуяа нар ажилласан болно.
  • Сургагч, зочин багшаар – Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер Р.Амарбаясгалан, Лебирал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн менежер, сэтгэл зүйч Ц.Оюунбилэг, Бодлогын Мэтгэлцээний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Золбоо, Ес Эрдэм дунд сургуулийн захирал Э.Энхпүрэв, ХҮДС-ийн багш, нийтлэлч Г.Анхбаяр, Бодлогын Мэтгэлцээний Холбооны тэргүүн Ж.Хичээнгүй нар ажилласан.
  • Англи хэлний багшаар – Доктор Энглиш сургалтын төвийн багш Батчимэг,                Отгон – Эрдэнэ нар ажилласан болно.

-          “Манлайлал 21” сургалт – Монголын Лектор төвтэй хамтран их, дээд сургууль, коллежийн оюутны зөвлөл холбооны тэргүүнүүдийг чадваржуулах сургалтыг 2010 оны 1 дүгээр сард МУИС-ийн дугуй танхимд 2 өдөр дараалан зохион явууллаа.

  • Сургагч багшаар – Монгол Суу Ухааны Манукол академийн ерөнхийлөгч, физик, философийн ухааны доктор З.Бат – Отгон, Монголын Лектор төвийн Жинхэнэ гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Баяндалай, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Илтгэх эрдэм хүрээлэнгийн тэргүүн, доктор Б.Гэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын олон нийттэй харилцах албаны дарга С.Эрдэнэболд, Монголын Лектор төвийн захирал Ц.Баатархүү нар хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд оюутны байгууллагын удирдлагуудыг чадваржуулах, эерэг манлайлалын хандлагатай удирдахуйн ухаанд чиглэсэн сургалт явуулж амжилттай төгсөгчдөд Монголын Лектор төв, Хөгжлийн Түүчээ сангийн хамтарсан сертификатыг 62 төгсөгчдөд гардуулсан.

 

-          Оюуны үдийн цай хөтөлбөр – Бодлогын Мэтгэлцээний холбоо, Хөдөөгийн хөгжлийг дэмжих залуу элч төрийн бус байгууллагатай хамтран зохион явуулсан. Дархан – Уул аймаг, Төв аймаг, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газартай хамтран 2010 оны 04 дүгээр сараас эхлэн нэг сарын хугацаатай 7800 орчим сурагчид, 2000 орчим оюутан залуусыг хамран зохион явуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Нутгийн Хөгжилд миний оролцоо илтгэлийн уралдаан зохион явуулж, залуусын дуу хоолойг сонсож, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэг, Дархан- Уул аймаг, Төв аймагийн өсвөрийн Түүчээ бүлгэмийн үүсгэн байгуулсан болно.

  • Хөтөлбөрийг хамтран зохион байгуулагч, дэмжигчид: Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхдийн Төлөө газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар, Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Түүчээ бүлгэм, Дархан Түүчээ төрийн бус байгууллага,  Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Төлөөлөгчийн Газрын дэргэдэх Залуусын Зөн Оюутны Зөвлөл, Ес Эрдэм дунд сургууль,  Хонгорын Түүчээ төрийн бус байгууллага, Монголын Үндэсний Олон нийтийн радиогийн 3-р суваг Р 3 100,9  радио, UBS телевизийн – Бид залуус хөтөлбөр \Mongolian music продакшн\ болон их, дээд сургууль, коллежийн захиргаа, оюутны өөрийн удирдлагын байгууллагууд хамтран ажилласан болно.
    • Хөтөлбөрт хамтран ажилласан сургагч багш нар – Хөгжлийн Түүчээ сангийн анхны тэргүүн Д.Гантулга, Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер Р.Амарбаясгалан, Ес Эрдэм дунд сургуулийн захирал Э.Энхпүрэв, Лебирал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн менежер, сэтгэл зүйч Ц.Оюунбилэг, Нийгмийн Ажилтан оюутан, залуучуудын холбооны тэргүүн Г.Батдорж, Бодлогын Мэтгэлцээний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Золбоо, Оюун Ухааны Академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар, Монголын Лектор төвийн сургагч багш, судлаач С.Жавхлан, ХҮДС-ийн багш, нийтлэлч Г.Анхбаяр, Түүчээ бүлгэмийн тэргүүн М.Ганхүлэг, Монгол улсын 2009 оны эрдэм шинжилгээний салбарын шилдэг оюутан О.Цолмонтуяа

-          Хөгжлийн Төлөө лекц – Монголын илтгэх урлагийн загалмайлсан эцэг, илтгэх эрдэм хүрээлэнгийн тэргүүн, доктор Б.Гэрэл багш – Тархинд хийх тэсрэлт сэдвээр, Хөгжлийн Түүчээ санг үндэслэгч, анхны тэргүүн Д.Гантулга – Монголоо гоёцгооё сэдвээр Аса группын дэмжлэгтэйгээр Аса циркт 2010 оны 01 дүгээр сарын 28 өдөр 1500 –н залуус зориулан зохион явууллаа.

-          Хөгжих цаг цуврал лекц – Unitel  корпорациас залуус зориулан байгуулсан хүүхэд, залуучуудын хөгжлийн “Genius” төвтэй хамтран Түүчээ бүлгэмийн гишүүдийн санаачлагаар сар бүрийн 9 –ний өдрийг хөгжих өдөр болгон зарлаж, 9 удаа зохион явуулж 270 гаруй залуус давхардсан тоогоор хамрагдаад байна.

  • 2010 оны 01 сарын 21  өдөр анхны лекцийг – Илтгэх урлагийн үндэсний анхны аварга шалгаруулах Аггон тэмцээний аварга, Хөгжлийн Түүчээ сангийн анхны тэргүүн Д.Гантулга “Нөхөрлөлийн цаг” сэдвээр Хөгжлийн Түүчээ сангийн үүсгэн байгуулагчдын анхны хурал хийсэн өдөрт зориулан ярилцсан.
  • 2010 оны 02 дугаар сарын 09 өдрийн лекцийг – “Grand expo 2009 business festival” хүрээнд зохиогдсон “Монгол хүн Монголын баялагийг бүтээнэ” илтгэлийн уралдааны үндэсний ялагч, Хөгжлийн Түүчээ сангийн ерөнхий менежер Р.Амарбаясгалан “Үндэсний цаг” сэдвээр цагаан сарын баярыг дохиолдуулан ярилцсан.
  • 2010 оны 03 дугаар сарын 09 өдрийн лекцийг –  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн баярын хүрээнд Шинжлэх Ухааны Академиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэгч, 3-р байрын шагналт, Бодлогын Мэтгэлцээний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Золбоо “Эмэгтэйчүүдийн цаг” сэдвээр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг дохиолдуулан ярилцласан.
  • 2010 оны 04 дүгээр сарын 09 өдрийн лекцийг – Ес эрдэм дунд сургуулийн захирал, боловсрол судлалын докторант, Монгол түмэндээ электрон жаал гэж алдаршсан Э.Энхпүрэв “Суралцах цаг” сэдвээр өөрийн богино хугацаанд үр дүнтэй суралцаж байгаа арга туршлагаасаа хуваалцан ярилцсан.
  • 2010 оны 05 дугаар сарын 09 өдрийн лекцийг – Оюун ухааны академийн ерөнхийлөгч, ой тогтоолтын мастер, дэлхийн аварга Х.Хатанбаатар “Ой тогтоог цаг” сэдвээр өөрийн ой тогтоох ур чадвар техникийнхээ талаар залуустай ярилцсан.
  • 2010 оны 06 дугаар сарын 09 өдрийн лекцийг –  Хөгжлийн Түүчээ сангийн үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн, Түүчээ бүлгэмийн тэргүүн, 2007 оны улсын тэргүүний сурагч, ХЗНЗ-ийн 2 дахь тэргүүн,  ХААИС-ийн ЭЗС-н ЗЗСудаллын ангийн оюутан М.Ганхүлэг    “Оролцох цаг” сэдвээр олон улсын хүүхдийн эрхийн өдөр болсонтой холбогдуулан ярилцсан.
  • 2010 оны 09 дүгээр сарын 09 өдрийн лекцийг – Олон улсын “Сакура мисс”, дуучин М.Нарантуяа \Нара\ “Мөрөөдлийн цаг” сэдвээр хичээлийн шинэ жил эхлэж байгаа залуутай уулзан өөрийн амжилт, хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцсан.
  • 2010 оны 10 дугаар сарын 09 өдрийн лекцийг – Жаргалант тэнгэр үйлс ТББ, Тэнгэрлэг цагаан туг сангийн тэргүүн, Оюутан залуусын сайн дурын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч, залуу энхийн элчин сайд Д.Батзориг “Итгэлийн цаг” сэдвээр ярилцсан.
  • 2010 оны 11 дүгээр сарын 09 өдрийн лекцийг – Илтгэх урлагийн үндэсний аварга шалгаруулах “Аггон” тэмцээний 2010 оны аварга, шилдэг илтгэгч, Найс ХХК-ний ерөнхий менежер Б.Пүрэвсүрэн “Ирээдүйн цаг” сэдвээр залуустай уулзаж, ярилцсан.

-          Төгс сонголт хүүхэд, залуусын соёл, хүмүүжлийн аян – Түүчээ бүлгэмийн санаачлагаар, Доктор энглиш англи хэлний сургуулийн санхүүжилтээр, Монголын Оюутны Холбоо, Монголын Ардчилсан Оюутны холбоо, Бодлогын Мэтгэлцээний холбоо, Лебериал Эмэгтэйчүүдийн Оюуны сантай хамтран их, дээд сургууль, коллеж, Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад зориулан  үр дүнтэй сонголт хийх, хийсэн сонголтондоо эзэн байхад уриалан лекц уншиж, залуусыг идэвхижүүлэх арга хэмжээг 2010 оны 10 дугаар сараас эхлэн нэг сарын хугацаанд 2000 гаруй залууст зориулан зохион явуулсан.

  • Лекцийг Доктор энглиш англи хэлний сургуулийн дэд захирал, Хөгжлийн Түүчээ сангийн зөвлөх Д.Гантулга Төгс сонголт сэдвээр уншсан.

About admin