Хийсэн ажлууд

-          Түүчээ бүлгэмийг – “Хөгжлийн Түүчээ” сангийн удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг М.Ганхүлэгийн санаачлагаар 2009 оны 11 сарын 18 өдрөөс эхлэн хичээллүүлсэн илтгэх урлагийн цуврал 5 сургалтыг төгсөгч 50 орчим хүүхэд, залуусыг нэгтгэсэн анхдугаар гишүүдийн цугларалтыг 2010 оны 01 дүгээр сарын 09 өдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сургалтын нэгдүгээр байранд зохион байгуулан “Хүүхэд, Залуусын Түүчээ” Бүлгэм байгуулан, бүлгэмийн зөвлөлийн 9-н гишүүдийг сонгон тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Бүлгэмийн зөвлөлийн нэг гишүүнийг  “Хөгжлийн Түүчээ” сангийн удирдах зөвлөлийн гишүүн байхаар баталгаажуулсан хуралдааны энэ оны 6 дугаар сарын  9 өдрийн хуралдаанаар баталгаажуулж гишүүдээ төлөөлөн идэвхитэй ажиллах, хамтран шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн. Бүлгэмийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар ХААИС-ийн оюутан, Төв аймгийн иргэн, бүлгэмийн зөвлөлийн гишүүн Г.Цэрэндашийг сонгон  одоогоор 450 орчим тооны гишүүдээ төлөөлөн ажиллаж байна.

-          “Түүчээ бүлгэм”-ийн танилцуулга:

Бүлгэмийн бэлэгдэл: Тэнгэрт дүүлэн нисэх тогорууг уйгаржин Монгол бичгээр оюун ухааны билэгдэл болсон ягаан өнгөн дээр бичиж, хүүхэд, залуучуудын түүчээ бүлгэм гэсэн нэрийг хажууд нь зэрэгцүүлэн бичсэн байна.

-          Уриа: Үзэл бодлоо цэгцэлж, үйл хэргээрээ гэрчилье.

-          Үйл ажиллагааны чиглэл:

  • Харилцаа холбоогоо өргөжүүлэн, гишүүдээ чадваржуулах
  • Чадварлаг, ёс суртахуунлаг, үлгэр дууриалал болсон гишүүдээрээ дамжуулан 0:9 хөтөлбөрийг Хөгжлийн Түүчээ сангийн дэмжлэгтэй хамтран болон бие даан хэрэгжүүлэх.

-          Хонгорын Түүчээ ТББ-г - Баянхонгор аймгийн оюутан, залуусын оюуны хөгжлийг дэмжих “Хонгорын Түүчээ” ТББ-г Хөгжлийн Түүчээ сангийн удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг Баянхонгор аймгийн иргэн Р.Амарбаясгалангийн санаачлагаар  2010 оны 3 сард албас ёсоор улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

-          “Хонгорын Түүчээ” ТББ-ын танилцуулга:

-          Зорилго: Нутгийн хүүхэд, залуусын оюуны хөгжлийг дэмжих.

-          Уриа: Бүтээлч Монгол залуусаа дэмжье.

-          Үйл ажиллагааны чиглэл:

  • Баянхонгор аймгийн оюутан, залуус, иргэдийн оюуны хөгжлийг дэмжих.
  • Баянхонгор аймгийн иргэдийн харилцаа холбоог өргөжүүлэх.

-          Зохион явуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлэл:

  • Амралтаараа суралцаж амжилтаа ахиулцгаая сурагчдын өвлийн амралтанд зориулсан ангийн дарга нарыг чадваржуулах сургалт.
  • Мэдлэгт аялал 2010 Баянхонгор аймгийн үзэсгэлэнт болон дурсгалт газартай танилцах аялалыг 8-р сард 10 хоногийн сургалт, аялал.
  • Одоо л эхлье, Сэтгэл хангалуун амьдралын үндэс, Өөрийгөө брэнд болгох нь, Зөв мэргэжлээ зөв сонгох вэ?, Амжилттай суралцах нууц, Мэтгэлцээнээр хичээллэж мэдлэгээ цэглэх нь сэдвүүдээр орон нутгийн болон үндэсний шилдэг сургагч багш илтгэгчидийн лекц.
  • www.bayankhongor.net – Баянхонгор аймгийн чөлөөт мэдээ, мэдээллийн портал сайтыг ажиллуулж байна.
  • Баянхонгор аймгийн оюутан залуучуудын анхдугаар их хуралдайг зохион байгуулж байна.

-          Дархан Түүчээ ТББ-г - Дархан –Уул аймгийн өсвөр үе, залуучуудын оролцоог дэмжих “Дархан Түүчээ” ТББ-ыг Хөгжлийн Түүчээ сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн санаачлагаар үүсгэн байгуулж, Дархан уул аймгийн уугуул, Дархан Өнгө ХХК-ны захирал А.Дарханыг тэргүүнээр нь сонгон, гүйцэтгэх захиралаар  Болор-Эрдэнийг  томилон 2010 оны 5 сард албан ёсоор байгуулан ажиллаж байна.

Зохион явуулсан үйл ажиллагааны чиглэл:

-          Оюуны үдийн цай хөтөлбөрийг Дархан –Уул аймгийн ерөнхий боловсролын сургууль болон Их, дээд сургуулийн нийт оюутнуудыг хамруулан зохион явуулж, өсвөрийн түүчээ бүлгэмийг үүсгэн байгуулсан болно.

-          Бодлогын Мэтгэлцээний холбоог – Хөгжлийн Түүчээ сангийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Х.Энхбат, Бүлгэмийн гишүүн Ж.Хичээнгүй нарын санаачлагаар Бодлогын Мэтгэлцээний холбоог 2010 оны 3 сарын 4 нд албан ёсоор үүсгэн байгуулсан болно.

-          Бодлогын мэтгэлцээний холбооны oйл ажиллаганы чиглэл:

  • Хөгжлийн сургалт
  • Бодлогын судалгаа
  • Мэдээлэл харилцаа
  • Төсөл хөтөлбөр
  • Олон нийтийн ажил зохион байгуулах

-          Үйл ажиллагааны талаар:

  • Оюуны үдийн цай хөтөлбөр, Төгс сонголт лекцийг “Хөгжлийн Түүчээ” сантай хамтран зохион явуулсан болно.

-          Төв аймгийн өсвөрийн Түүчээ бүлгэмийг Түүчээ бүлгэмийн бүлгэмийн зөвлөлийн гишүүн Г.Цэрэндашийн санаачлагаар 2010 оны 4 сард үүсгэн байгуулж, хөгжлийн сургалтанд гишүүдийг нь хамруулсан болно.

-          Налайх дүүргийн өсвөрийн Түүчээ бүлгэмийг Хөгжлийн Түүчээ сангийн тэргүүн, үүсгэн байгуулагчдын нэг Х.Энхбатын санаачлагаар 2010 оны 5 дугаар сард байгуулан, Нарны хүүхдүүд II дүүргийн хүүхдийн чуулганыг хамтран зохион байгуулж, тогтмол үйл ажиллагаатай болгоод байна.

-          Баянзүрх дүүргийн өсвөрийн Түүчээ бүлгэмийг Хөгжлийн Түүчээ сангийн хяналтын зөвлөлийн дарга, үүсгэн байгуулагчдын нэг Ө.Төгөлдөр болон дэмжигч гишүүн Г.Батдоржийн санаачлагаар Оюуны Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд 2010 оны 5 дугаар сард үүсгэн байгуулаад ажиллаж байна.

About admin