Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан, Хүүхэд, залуучуудын оролцооны Түүчээ бүлгэм, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо хамтран “ТҮҮЧЭЭ ЗАЛУУ” ажлын байрны бүтээмж ахиулах цогц сургалтыг 2011 оны 5 сарын 21 – 2011 оны 6 сарын 4-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг шинэхэн байгуулагдсан “Оюуны Түүчээ” академи удирдан зохион байгуулсан юм.
Уг сургалтын өмнө “Оюуныг Вакцинжуулах аян зарлаж, аяны хүрээнд “Ур Чадвараа Хөгжүүлэх Цогц Сургалт”-ыг оюутнуудад, сурагчдад тус тус зориулан хийсэн бөгөөд сургалтанд 130 оюутан, 40 сурагч амжилттай төгсөж, Түүчээ бүлгэмийн гишүүний үнэмлэх, Түүчээ батламж, энгэрийн тэмдгээ гардсан юм.
Үүний дараагаар “Түүчээ Эмэгтэйчүүд” манлайллын цогц хөтөлбөрийн хүрээнд “Түүчээ Эмэгтэйчүүд” манлайллын цогц сургалтыг зохион байгуулж, сургалтанд 60 эмэгтэйчүүд хамрагдаж, суралцагч эмэгтэйчүүдийн санаачлагаар “Түүчээ Эмэгтэйчүүд” бүлгэм байгуулагдан, идэвхтэй ажиллаж байна.
“Хөгжлийн Түүчээ” сан нь сурагчид, оюутнууд, эмэгтэйчүүд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудад жилдээ ганцхан удаа онцгой хөнгөлөлттэйгөөр цогц боловсрол олгодог бөгөөд дээрх 4 төрлийн сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.








