Түүчээ бүлгэмийг – “Хөгжлийн Түүчээ” сангийн удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг М.Ганхүлэгийн санаачлагаар 2009 оны 11 сарын 18 өдрөөс эхлэн хичээллүүлсэн илтгэх урлагийн цуврал 5 сургалтыг төгсөгч 50 орчим хүүхэд, залуусыг нэгтгэсэн анхдугаар гишүүдийн цугларалтыг 2010 оны 01 дүгээр сарын 09 өдөр Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сургалтын нэгдүгээр байранд зохион байгуулан “Хүүхэд, Залуусын Түүчээ” Бүлгэм байгуулан, бүлгэмийн зөвлөлийн 9-н гишүүдийг сонгон тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Бүлгэмийн зөвлөлийн нэг гишүүнийг “Хөгжлийн Түүчээ” сангийн удирдах зөвлөлийн гишүүн байхаар баталгаажуулсан хуралдааны энэ оны 6 дугаар сарын 9 өдрийн хуралдаанаар баталгаажуулж гишүүдээ төлөөлөн идэвхитэй ажиллах, хамтран шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн. Бүлгэмийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар ХААИС-ийн оюутан, Төв аймгийн иргэн, бүлгэмийн зөвлөлийн гишүүн Г.Цэрэндашийг сонгон одоогоор 450 орчим тооны гишүүдээ төлөөлөн ажиллаж байна.
- Бүлгэмийн бэлэгдэл: Тэнгэрт дүүлэн нисэх тогорууг уйгаржин Монгол бичгээр оюун ухааны билэгдэл болсон ягаан өнгөн дээр бичиж, хүүхэд, залуучуудын түүчээ бүлгэм гэсэн нэрийг хажууд нь зэрэгцүүлэн бичсэн байна.
- Уриа: Үзэл бодлоо цэгцэлж, үйл хэргээрээ гэрчилье.
- Үйл ажиллагааны чиглэл:
- Харилцаа холбоогоо өргөжүүлэн, гишүүдээ чадваржуулах
- Чадварлаг, ёс суртахуунлаг, үлгэр дууриалал болсон гишүүдээрээ дамжуулан 0:9 хөтөлбөрийг Хөгжлийн Түүчээ сангийн дэмжлэгтэй хамтран болон бие даан хэрэгжүүлэх.


