"Сэлбэ" зуслан сүүлийн элсэлтэндээ бүртгэж байна.

Бичсэн Х.Энхбат 2010 оны 7-р сарын 20, Мягмар гариг, 04:50
Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

СЭЛБЭД СЭТГЭЛ ОЮУНАА ОЧСОН ХҮҮХЭД БҮР СЭЛБЭЖ БАЙНА
   Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан, Монголын Маркетинг Менежментийн хүрээлэн, Сэлбэ зуслан хамтран “Хойчийг залгамжлагч” хүүхдийн амралт, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

“Dr. English” англи хэлний хагас вакум сургалт, “Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт” болон зуслангийн бусад хөтөлбөрүүдийг 7 хоногийн турш  цогцоор нь авах боломжийг олгож байна. Хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр сертификат, “Өсвөрийн Түүчээ” бүлгэмийн гишүүний үнэмлэхийг гардах бөгөөд Илтгэх урлагийн “АГГОН” цогц сургалтанд 50%-ийнонцгой хөнгөлөлт, "Dr. English" англи хэлний сургалтанд бүтэн жилийн турш 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийг давхар олж авах юм. Хөтөлбөрийн хүрээнд "Сэлбэ" зуслангийн хүүхдийн сүүлийн 2 ээлж 2010.07.24-нд 5 ээлж, 2010.07.31-нд явна.

  Хөтөлбөрийн хаалт: 2010 оны 09 дүгээр сарын 09-ний 17:00 цагаас Мэдээлэл технологийн үндэсний паркад болно. Хаалтын үеэр зусланд амарсан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолт болон бусад хүндэтгэлийн арга хэмжээ зохиогдох юм. Зуслангийн болон сургалтын хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээс үзнэ үү!

Түүчээ бүлгэмийн бүх гишүүдийн анхааралд!!!

Бичсэн Ì.Ãàíõ¿ëýã 2010 оны 7-р сарын 23, Баасан гариг, 15:12
Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

    Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих "Хөгжлийн Түүчээ" сангийн дэргэдэх Хүүхэд, залуучуудын "ТҮҮЧЭЭ" бүлгэмийн гишүүдийн "ЗУНЫ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТ"-ыг анх удаагаа зохион байгуулахаар болоод байна. Зуны зуслан цугларалт 3 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд амарч, хөгжиж, хоорондоо илүү сайн танилцаж нөхөрлөхөөс гадна Оролцооны, баг хамт олны болон хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдана. Түүнчлэн өмнөх жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөх юм. Мөн "Түүчээ" бүлгэмийн урлаг, спортын наадмууд болох бөгөөд өөр олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс бэлдээд байгаа шүү.

"Зуны зуслан цугларалт" 2010.08.26-2010.08.28-ний хооронд Монголын анхны хүүхдийн "Сэлбэ" зуслан дээр болно. Зуслангийн эрхийн бичгийн үнэ 35000 төгрөг.

Жич: Хүний тоо хязгаартай тул бүгдээрээ яараарай.

        Бүртгүүлэхдээ Түүчээ бүлгэмийн үнэмлэхтэйгээ ирнэ.

Бүртгэлийг: Нийслэлийн хүүхдийн төлөө газрын 106 тоотод хийнэ.

Харилцах утас: 99742101, 96069516, 88811975

Аймаг дүүрэг бүрийн хүүхэд, залуучууд вэб сайттай боллоо.

Бичсэн Р. Амарбаясгалан 2010 оны 6-р сарын 21, Даваа гариг, 04:06
Анхаар, шинэ цонхонд нээнэ үү. PDFХэвлэхИ-мэйл

    Хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан нь “хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө” алсын хараанд чиглэсэн 0:9 хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Тус хөтөлбөрийн нэг болох Мэдээллийн 0:9 хөтөлбөрийн 2010 онд аймаг, дүүрэг бүрийг вэб сайттай болгох зорилт тавин ажиллаж байна.
    Энэ зорилтын хүрээнд HICP ХХКомпани 21 аймаг 9 дүүргийн вэб сайтыг хийж өгөхөөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус вэб хуудсыг зуны туршид хийж 9 сард залуучууддаа өргөн барих бөгөөд вэб хуудаст орж үзэхийн тулд өөрийн орон нутгийн нэрийг бичээд www.аймаг/дүүргийн нэр.info гэж бичихэд л хангалттай юм. Жишээ нь: www.bayangol.info, www.bulgan.info, www.mongolias.info  
    Энэ вэб сайтыг HICP ХХК нь үнэ төлбөргүйгээр хийж, хүүхэд, залуучууддаа өргөн барьж байгаа бөгөөд бүх вэб сайтын аюулгүй ажиллагааг хангах, хөгжүүлэгч /админ/-дийг сургаж бэлтгэх, гарын авлага бэлтгэх зэрэг ажлыг хариуцан хийх бол Хөгжлийн Түүчээ сангаас дээрх вэб сайтыг хөгжүүлэх, байнгын мэдээ, мэдээллээр хангах ажлыг хариуцах юм.

Хуудас 22-с 1

"Хойчийг залгамжлагч" хөтөлбөр

түнш сайт



УЧРАЛ БҮХЭН САЙХАН

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр74
mod_vvisit_counterӨчигдөр143
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт523
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт716
mod_vvisit_counterЭнэ сард3250
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3073
mod_vvisit_counterНийт59979

Online (20 minutes ago): 6
Your IP: 38.107.191.96
,
Today: 7-р сар 29, 2010

НЭВТРЭХ ХЭСЭГ